“Сүүдэр” агентлагийн дэргэдэх “Pixels” нэгдэл, “Гудам” фото клубээс хамтран “Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээнэ. Энэ сарын 11-нийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэн нь залуу гэрэл зурагчдыг дэмжих зорилготой аж. Үүнд 27 оролцогчийн нийт найман сэдвээр авсан шинэ бүтээлүүдийг дэлгэх юм байна. Санаачлагчид гудамжны гэрэл зургийг алдаршуулж, үүгээр нийгмийн тусгалыг харуулахыг зорьжээ. Тус үзэсгэлэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооныхон болон олон улсын хэвлэлийн гэрэл зурагчин Максим Мармур оролцож, залуу уран бүтээлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлэх гэнэ.
Бэлтгэсэн: Б.Очгэрэл