Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийн хүрээнд арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосон. Улмаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг “Тавантолгой” ХК-д Монгол Улсын Засгийн газрын онцгой бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилсон. Тэрбээр орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн 51 хувьд хийж буй шалгалтын хүрээнд тус компанид хэрэгжсэн есөн төсөлтэй холбоотой гэрээг ил болгож АТГ-т шилжүүлэх үүрэг хүлээх юм
П.Сайнзориг өнөөдөр иргэд, олон нийт, ялангуяа Өмнөговь аймагт оршин суудаг иргэдийн дунд эргэлзээ төрүүлж буй зарим зүйлийг талаар нэмэлт мэдээллийг өгөв.
1.Орон нутаг 51 хувийн хувьцааг нь эзэмшиж буй орон нутгийн өмчит энэхүү компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэх, авах үйл ажиллагаа хийгдэхгүй.
2.Бусад хувьцаа эзэмшигчийн ХУУЛЬ ЁСНЫ эрх ашгийг хөндөхгүй.
3.Компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ил тод болгоно оо. Ил тод, нээлттэй болгож байж улс, орон нутгийн төсөвт орох татвар, хураамж нэмэгдэх, компанийн орлого нэмэгдэх, цаашлаад Өмнөговь аймгийн иргэдэд очдог “үр өгөөж” сайжирна аа гэж үзэж байна.
4.Бүртгэлгүй нүүрсний асуудал, ЭТТ-н тайлбайгаас нүүрс олборлож борлуулсан, нүүрс шатсан, шатаагүй гэх асуудлыг судалж нэг талд гаргаж шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авна. Тухайлбал санхүүгийн болон бусад чиглэлээр аудит хийлгэх ажлыг зохион байгуулна.