“Гашуунсухайт авто зам” компанийн Цагаан хад дахь кэмп болон шалган нэвтрүүлэх гуравдугаар цэгийг байнгын эрчим хүчинд холбосныг “Эрдэнэс Монгол”-оос мэдээлэв. Үүнээс өмнө генератор ажиллуулж, байнга түлш зарцуулдаг байсан бол эрчим хүчинд холбосноор зардал хэмнэх боломж бүрдэж, “Гашуунсухайт авто зам” компанийн ажилчид болон гэрээт цагдаагийн албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирч буй аж. Ташрамд дурдахад, Гашуунсухайтын боомтоор өдөрт богинын тээвэрт 600 автомашин хилээр гарч байгаа гэнэ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар “Гашуунсухайт авто зам” компанийн ажилчид 20 хоногт нэг удаа PCR, долоо хоногт нэг удаа түргэвчилсэн тестээр шинжилгээ өгч, халдвар хамгааллын дэглэм баримталж буй юм байна.
Бэлтгэсэн Ц.Ундрал