МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Ховд аймгийн Засаг даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг томилох саналыг дэмжжээ. Тус аймгийн ИТХ өнөөдөр хуралдаж, түүнийг Засаг даргаар томилох, эсэхийг шийдвэрлэх юм. Э.Болормааг томилохыг дэмжвэл тэрбээр анхны эмэгтэй Засаг дарга болох нь. Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажилласан туршлагатай юм байна.
Бэлтгэсэн Б.Уран