ЕХ-ны орнуудын удирдагчид Украин болон Молдав улсад тус холбоонд элсэх нэр дэвшигчийн статус олгохоор санал нэгтэйгээр тохиролцлоо гэж Европын Зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель пүрэв гарагт/2022.06.24/ мэдэгдэв.
“Европын Зөвлөл Украин, Молдав улсад Европын холбоонд элсэх нэр дэвшигчийн статус олгохоор дөнгөж сая шийдвэр гаргалаа. Энэ бол түүхэн мөч. Энэхүү шийдвэр нь та бүхнийг ЕХ-нд хүрэх замд чухал алхам болж байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Молдова улсын Ерөнхийлөгч Майя Санду, мөн Украин, Молдовагийн ард түмэнд баяр хүргэе” гэж тэрбээр Твиттер худасдаа бичжээ.
“Bloomberg” агентлагын тэмдэглснээр ЕХ-ны эрх баригчид Гүрж улс энэ статусыг авахаасаа өмнө хэд хэдэн нөхцөлийг дагаж мөрдөх шаардлагатай гэж тохиролцсон байна
ЕХ оршнон тогносон он жилүүдэд улс орнуудын нэгдэн орох хугацаа өөр өөр байсан. Австри, Финланд, Швед улсууд хамгийн хурдан буюу хоёр жил хүрэхгүй хугацаанд орсон аж. Хорват улс тус холбоонд гишүүнээр элсэх тухай хэлэлцээ эхэлснээс хойш найман жилийн дараа элссэн бөгөөд энэ утгаараа дээд амжилтыг тогсоогоолд байгаа.
Одоогийн байдлаар Албани, Хойд Македон, Монтенегро, Серби, Турк улс нэр дэвшигчдийн жагсаалтад байгаа. Турк улсыг элсүүлэх хэлэлцээ 2005 оноос, Монтенегрог 2012 оноос хойш үргэлжилж байна.