ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ Украинд дайтаж байгаад саатуулагдсан АНУ-ын хөлсний цэргүүдийн хувьд Женевийн конвенцын заалт үйлчлэхгүй гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр ОХУ-ын Донбасыг хамгаалах тусгай ажиллагааны үеэр байлдаж байсан гуравдагч орны дайчдын үйл ажиллагааг хуулиар мөрдөн шалгаж, хөлсний цэргүүдийг өөрсдийг нь шүүхэд өгөх ёстой.
"Тэдний хаана байгаа талаар надад мэдээлэл байхгүй. Бид манай цэргийн албан хаагчид болон Луганск,Донецкийн Бүгд Найрамдах Улсын цэргүүдийн амь насанд халдсан хөлсний дайчдын тухай ярьж байна. Тэгэхээр тэд хөлсний гэмт хэрэгт буруутгагдах бөгөөд Женевийн конвенцын заалтад хамрагдаагүй юм.Тэдний үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгаж, шүүхэд өгөх ёстой "гэж Песков хэлэв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч америкчуудад ямар шийтгэл оногдуулахыг зөвхөн шүүх л шийднэ гэж нэмж хэлжээ. Түүний бодлоор хөлсний цэргүүдэд цаазаар авах ял оногдуулахыг ч үгүйсгэхгүй гэнэ.
"Кремлийн албан ёсны төлөөлөгч Украинд очсон америкчуудад цаазаар авах ял оноох боломжийг санал болгож байгаад АНУ цочирдож байна гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби мэдэгджээ.
Цагаан ордон олзлогдсон дайчдын талаар Оросын талтай харилцаатай байгаа тухай Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.
Эдгээр иргэд Женевийн конвенцийн заалтыг хэрэглэхээс татгалзаж байгаад АНУ-ын хариу арга хэмжээ авах эсэх талаар талаар Кирби яриагүй байна. Энд сануулахад гадаадын хөлсний цэргүүдийн анхны шүүх хурал Донецкт болсон бөгөөд Шон Пиннер, Айдан Эслин болон Саадун Брахим нарт цаазаар авах ял оноосон юм.