Засгийн газраас Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоол болон Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцод 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Өнгөрсөн оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нийт орлого 14.3 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.9 их наядын алдагдалтай гарсан байна. Мөн Төсвийн тогтворжуулалтын санд 627.9, Ирээдүйн өв санд 967 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ