The Wall Street Journal сонинд бичсэнээр, зургадугаар сард Оросын зэвсэгт хүчин Сири дэх АНУ тэргүүтэй эвслийн эсрэг хэд хэдэн ажиллагаа явуулжээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт Сири улсын өмнөд хэсэгт байрлах эвслийн стратегийн баазад агаарын цохилт өгсөн байна.
Гэхдээ Сирийн засгийн газрын хүчин рүү хийсэн дайралтын хариуд удахгүй цохилт өгөх гэж байгаа талаар Москва Вашингтонд урьдчилан мэдэгсэнийг нийтлэлд онцолжээ. Энэхүү сэрэмжлүүлэг нь АНУ-ын арми цохилтын бай биш гэдгийг харуулж багаа ч Оросын арми "Сирид АНУ-ын зорилгыг мөшгиж” байгаа нь ойлгомжтой.
Хэвлэлд мэдээлснээр, цохилт өгөх үед баазын ойролцоо америкийн цэргүүд байгаагүй бөгөөд АНУ-ын арми болон эвслийн хүчнийхэнд хохирол учраагүй байна.
ОХУ-ын энэ үйлдэл нь АНУ-ын армийнхныг түгшээж, цаашид иймэрхүү “буруу тооцоолол” нь Сири дэх Орос, АНУ-ын цэргүүдийн хооронд санамсаргүй мөргөлдөөн гарч болзошгүйг WSJ тэмдэглэжээ