Оросын арми Харьков хотын ойролцоо Америкийн хоёр хөлсний цэргийг олзолсон тухай Их Британийн “Telegraph” сонин бичжээ.
"Украинд АНУ-ын хоёр хөлсний цэрэг Оросын зэвсэгт хүчнийхэнд олзлогдсон байна. Тэд өнгөрсөн долоо хоногт Харьков хотын захад болсон ширүүн тулалдааны үеэр олзлогджээ" гэж тэдгээр цэрэгтэй хамт дайтаж явсан хүмүүсийн үгийг иш татан бичжээ.
Бусад хэвлэдүүдээр бичиж буйгаар 39 настай Александр Дрюке, 27 настай Энди Хюн нар Украины талд тулалдсан байна. Тэд Оросын армид олзлогдсон анхны америкчууд болов. Дрюке өмнө нь Иракт алба хааж байсан бөгөөд Иракаас буцаж ирээд гэмтлийн дараах сэтгэл зүйн стресст орсон гэж ээж нь ярьсан байна.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби лхагва гарагт хэлэхдээ, Вашингтон Украинд олзлогдсон АНУ-ын иргэдийн талаарх мэдээллийг мэдэж байгаа ч мэдээллийн үнэн зөвийг одоогоор баталж чадахгүй байна гэжээ.