Өчигдөр өглөө /2022.06.14/ Киргиз болон Тажик улсын хилчдийн хооронд миномёт, гранат сумаар харилцсан муудалцсанх мөргөлдөөн эхэлжээ. Энэ тухай “Интерфакс” агентлаг мөргөлдөөн болсон Киргизийн Баткен мужийн захиргаанаас иш татан мэдээлэв.
Тажикийн эрх баригчид Киргизийн Ворух анклаваас /өөр улсын газар нутгаар бүрэн хүрээлэгдсэн нутаг дэвсгэр/ иргэдээ нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Тажикистан дахь “Asia-Plus” хэвлэл өөрийн Telegram сувгаар Тажикистаны талаас хугацаат цэргийн алба хааж байсан нэг цэрэг мөргөлдөөний улмаас амиа алдсан тухай мэдээлэв. Одоогоор мөргөлдөөн гарсан шалтгааныг тодруулахаар талуудын хилийн төлөөлөгчдийн уулзалт болж байна.
Зургадугаар сарын 3-нд Тажикийн тал цэргийн хүнд техникийг хилийн шугам руу шилжүүлснийг Киргизийн хилийн алба бүртгэсэн байна.
Хоёр улсын хилийн хэсэгт байдал хурцадмал хэмээн тодорхойлогдож байна.
Маргаантай нутаг дэвсгэрийн ээлжит хурцадмал байдал өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээс үргэлжилж, үе үе буудалцаан гарах болжээ.
Эргэн сануулахад 2021 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр хоёр улсын эрх баригчид бүрэн гал зогсоохоор тохиролцоонд хүрсэн юм.