БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Оросын өдрийг тохиолдуулан илгээсэн баярын цахилгаандаа тус улсын ард түмэн болон удирдагчийг бүх талаар дэмжиж, дэлхийн дахинд аюулгүй байдал, шударга ёсыг хамгаалах үйл хэрэгт хоёр орны хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (CTЦМА) мэдээлэв. ).
Ким Чен Ун БНАСАУ-ын засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс Оросын ард түмэнд сайн сайхныг, Путинд эрүүл энхийг хүсэн ерөөв.
"Таны удирдлаган дор Оросын ард түмэн тулгарч сорилт, бэрхшээлийг зоригтойгоор даван туулж, түмэн бүхнээ зориулж буй улс орныхоо нэр төр, аюулгүй байдал, хөгжлийн эрхийг хамгаалах шударга үйлсэд асар их амжилтанд хүрч байгааг умард Солонгосын ард түмэн бүрэн дэмжиж байна" гэж баярын цахилгаандаа бичжээ.
“2019 оны дөрөвдүгээр сард Владивосток хотноо болсон хоёр орны удирдагчдын анхны уулзалтын дараа шинэ шатанд орсон БНАСАУ, ОХУ-ын харилцаа цаашид ч "эрч хүчтэй хөгжинө" гэдэгт Умард Солонгосын удирдангч итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна БНАСАУ олон жилийн түүх, уламжлалтай Солонгос-Оросын найрсаг харилцааг эрхэмлэн дээдэлж, иж бүрэн өргөжүүлэн хөгжүүлэхийг "баттай" зорьж байна гэж тэрбээр тэмдэглэжээ.