Донецкийн Бүгд Найрамдах Улс-д (ДБНУ) хорлон сүйтгах үйл ажиллагаа явуулж, төрийн эрхийг хүчээр булаан авахыг зорьсон гадаадын хөлсний цэргүүд болох Британийн хоёр, Марокко улсын нэг иргэнд цаазаар авах ял оноожээ. Энэ тухай "РИА Новости" агентлаг мэдээлэв.
Ял авсан хөлсний цэргүүдийн улс орны эрх баригчид ДБНУ-ын удирдлагуудтай ямар нэгэн холбоо барихыг оролдоогүй байна. Харин Их Британийн Гадаад хэргийн сайд тухайн үйл явцыг хууль бус хэмээн үзэж байгаагаа Твиттер хуудсаараа мэдэгдснээр хязгаарлажээ.
НҮБ Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Стефан Дюжаррик цаазаар авах ялыг эсэргүүцэж, Украинд байгаа бүх хоригдлуудын талаар олон улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг уриалжээ. "НҮБ цаазаар авах ялыг эсэргүүцэж, Украин дахь бүх хоригдлуудын талаар олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон Женевийн конвенцийг дагаж мөрдөхийг уриалж байна" хэмээн мэдэгдсэн байна.