Тус сонинд бичсэнээр, Камбож улсын баруун өмнөд хэсэгт орших Тайландын булангийн эрэгт байрладаг Реам тэнгисийн цэргийн баазын хойд хэсгийн объектын тухай ярьж байгаа бөгөөд энэ долоо хоногт уг объектын суурийг тавих юм байна.
Бээжинд эл бүсийг "хууль ёсны бөгөөд түүхэн нөлөөллийн бүс" гэж үздэг тул Энэтхэг-Номхон далайн орчимд тэнгисийн цэргийн баазыг нууцаар байгуулах нь Хятадын хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэж эх сурвалж тус сонины сурвалжлагчид тайлбарлажээ.
Энэ бааз нь Хятадын хоёр дахь иймэрхүү байгууламж болж байгаа аж. Бээжингийн анхны бөгөөд одоогоор цорын ганц гадаадын цэргийн бааз Зүүн Африкийн Жибутид байрладаг.
Өмнө нь Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, Номхон далайн арлын орнууд бол хэн нэгний "арын хашаа" биш, Хятад улс Соломоны арлуудад цэргийн бааз байгуулахгүй. Хятад болон Соломоны арлуудын аюулгүй байдлын хамтын ажиллагаа нь нээлттэй бөгөөд гуравдагч этгээдийн эсрэг чиглээгүй гэдгийг тэрбээр онцолсон юм.
Хятад улс Далайн 10 улстай аюулгүйн байдлаас эхлээд загасны аж ахуй хүртэл томоохон хэмжээний гэрээ байгуулахаар шийдсэн тухай өнгөрсөн тавдугаар сард тодорхой болсон. Хятад улс Номхон далайн бүс орнуудын цагдаа нарын сургалт явуулж, "уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлыг" хангахад улс орнуудын хүчин чармайлтыг нэгтгэж, загас агнуурын төлөвлөгөө боловсруулахыг зорьж байгаа аж.
“Associated Press” агентлагийн сэтгүүлчдийн тэмдэглэснээр, Бээжин хэлэлцээрийн тусламжтайгаар тус бүс нутагт хяналт тогтоох бодолтой байна.