Украины дайн эхэлснээс хойш Оросын дөрөв дэх генерал амь үрэгдэв.
Луганск муж дахь Попасная хотын орчимд ОХУ-ын армийн хошууч генерал Роман Кутузов байлдааны ажиллагааны үеэр амиа алдсан байна. Энэ тухай Оросын болон Украины хэвлэлүүд мэдээлэв.
Тelegram сувагын сэтгүүлч Александр Сладковын мэдээлснээр, генерал Кутузов нь цэргүүдээ давшилтанд дагуулан байлдаж байгаад нас баржээ. Тэрбээр өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецкийн Ардын армийн корпусыг командалж байжээ.
Сэтгүүлчийн тэмдэглснээр Оросын генералууд өөрсдөө сөнөөгч онгоцоор ч нисэж,, давшилтанд ч орж, жинхэнэ цэрэг дайчин шиг үхэж байгаа аж.