Балканы орнууд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын онгоцыг нисэхэд агаарын орон зайг хаасны улмаас сайдын Серби улсад хийх айчлал цуцлагджээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэв.
“Сербийг чиглэн ниссэж явсан Сергей Лавровын онгоцыг тус улсыг тойрсон хөрш орнууд харилцаа холбооны сувгаа хааж, нутаг дэвсгэр дээгүүрээ нисэн өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Оросын төлөөлөгчид Белград хотод хэлэлцээр хийхээр ирэх ёстой байсан юм. ЕХ болон НАТО-гийн гишүүн орнууд агаарын орон зайгаа хааж, бас нэг нэг холбооны сувгийг бөглөв" гэж тэрбээр хэлсэн байна.
Мөн Орос улс ЕХ- ноос ялгаатай нь ямар нэгэн “төмөр хөшиг” тавихгүй байгааг Захарова онцоллоо. С.Лавровын айлчлалын үеэр талууд хоёр талын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж, Балканы бүс нутгийн байдал, түүнчлэн олон улсын тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцохоор төлөвлөж байсныг Захарова тодруулав.
Серби улс нь Европ тив дэх ОХУ-ын үнэнч холбоотон бөгөөд Украины дайнтай холбоотой олон улсын ямар ч хоригт нэгдээгүй юм.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Белградад хийх айлчлал цуцлагдсантай холбогдуулан Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич өнөөдөр орой ард түмэндээ хандаж үг хэлнэ гэж тус улсын Үндэсний телевиз ням гарагт мэдээлжээ.