Польш улс ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн Украины сая сая дүрвэгсдэд тэтгэмж олгохгүй болжээ. Энэ тухай “Rzeczpospolita” хэвлэл Польшийн Дотоод хэрэг, захиргааны яамны орлогч дарга, дүрвэгсдийн асуудал эрхэлсэн засгийн газрын төлөөлөгч Павел Шефернакерийн мэдэгдлийг иш татан мэдээлэв.
Шефернакерийн хэлснээр, тэтгэмжид зөвхөн шаардлагатай хүмүүс өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн жирэмсэн эмэгтэйчүүд, олон хүүхэдтэй эхчүүд л хамрагдах болсон байна.
Албан ёсны Варшав дүрвэгсдийг өөрсдөө орлого олж, хэрэгцээгээ хангахад түлхэц болох үүднээс эл шийдвэрийг гаргажээ.
Гэсэн хэдий ч Польшид тийм ч олон ажлын байр байдаггүй нь тодорхой. Тэгэхээр Украины дүрвэгсэд амьжиргааны эх үүсвэргүй, ажил олох боломж хомс гэсэн үг. Тиймээс Польшийн талын дээрх шийдвэр украинчуудыг тус улсыг орхин, эх орон руугаа буцахад түлхэц болж байгаа аж.
ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш Польшийн хилээр Украины 3 сая орчим дүрвэгсэд нэвтэрчээ.
Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда хэлэхдээ, Европын холбоо (ЕХ) Украины дүрвэгсдийг хүлээн авч буй Польш, Унгарыг хангалттай санхүүжүүлэхгүй байна гэсэн юм.