Бүгд найрамдах Туркийн улсын нэрийг бүх албан ёсны баримт бичигт өөрчлөх тус улсын хүсэлтийг НҮБ зөвшөөрчээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик хэвлэлийнхэнд мэдээлэв. Дужаррик хэлснээр "Republic of Turkey”(Бүгд Найрамдах Турк улс ) нь Republic of Türkiye" болж өөрчлөгджээ. Нэрийн өөрчлөлт Туркийн эрх баригчид хүсэль гаргасан даруйд зөвшөөрөгдөн хүчин төгөлдөр болсон байна. Үсэг өөрчлөгдснөөр Турк улсын нэр арай урт түрэг хэлний аялгуутай болж байгаа аж. Тус улсын Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу тайлбарлахдаа Туркийн нэрний үсгийн өөрчлөлт нь Анкарагийн "улс орны нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх" зорилготой авсан алхамуудын нэг хэсэг” гэжээ. Нийслэл хотын нэрийг гадаад хэл дээр эх хэлний дуу авианд илүү нийцүүлэх шийдвэрийг БНХАУ (Пекинийг Бээжин болгож) Мьянмар (Рангуныг Янгон болгон өөрчилсөн) зэрэг хэд хэдэн улс хэдийн гаргасан юм.