Өчигдөр буюу 5-р сарын 30-ны өдөр Украины Северодонецк хотын ойролцоо дүрвэгсдийн автобусыг буудах үеэр Францын сэтгүүлч Фредерик Леклер-Имхофф амь үрэгджээ. Эл мэдээллийг Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон батлав.
“Сэтгүүлч Фредерик Леклерк-Имхофф дайны бодит байдлыг харуулахаар Украинд ирсэн. Тэрээр Оросын бөмбөгдөлтөөс зугтаж байсан энгийн иргэдийн хамт үхүмүүнлэгийн тусламж ачсан автобусанд үхлийн шарх авсан байна. Фредерик Леклерк-Имхоффын гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран ажиллагсдад эмгэнэл илэрхийлье. Дайны үйл явдал өрнөж буй тайзан дээр сэтгүүлчийн хүнд даалгаврыг биелүүлж буй хүмүүсийг Франц улс ямар ч болзолгүйгээр дэмжиж байгааг би дахин нотлохыг хүсч байна" гэж Макрон Твиттер хуудсандаа бичжээ.
32 настай сэтгүүлч Фредерик Леклерк-Имхофф Францын BFM сувагт ажилдаг байсан бөгөөд Украины зүүн хэсэгт орших Луганск мужийн Северодонецк хотын ойролцоо энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг сурвалжилж байгаад амь үрэгдсэн байна. Хамтран ажиллагсдынх нь ярьснаар тэрээр нүүлгэн шилжүүлэгсдийн хамт сууж явсан автобусыг буудах үеэр хүзүүндээ үхлийн шарх авсан байна.