Тайваний агаарын довтолгооноос хамгаалах зурваст Хятадын Ардыг армийн "урьд өмнө байгаагүй олон тооны" байлдааны онгоц нэвтэрчээ. Энэ тухай Тайваний Батлан хамгаалах яам Твиттер хуудсаараа мэдэгсэнийг ТАСС уламжлав.
Энэ бүсэд анх удаа Хятадын Ардын армийн ийм олон буюу нийт 30 нисэх онгоц нэвтэрлээ гэж мэдэгдэлд онцолсон байна. Эдгээр 30 онгоцноос 22 нь сөнөөгч онгоцнууд байжээ. Үүнд Тайванийн тал хариу үйлдэл үзүүлэн байлдааны онгоцнуудаа хөөргөжээ.
Тайваний “таних бүс” нь хууль эрх зүйн үндэслэлгүй хэдий ч тухайн зурваст нэвтрэх цэргийн болон иргэний нисэх онгоцнуудыг орон нутгийн хянагчдад мэдэгдэхийг шаарддаг аж. Бээжин Тайванийн бодлогод сэтгэл дундуур байгаа тул эл шаардлагыг байнга зөрчиж тус бүс нутгийн агаарын орон зайд улам олон удаа маневр хийх болсон байна.
1949 онд Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдсан Гоминданы засгийн газар Тайвань арал руу зуугтсан бөгөөд өнөөг хүртэл Хятадын бүх эрх эрх баригчид тус арлыг БНХАУ –ын бүрэлдэхүүн хэсэг гэж тооцож ирсэн. Тайвань тусгаар тогтнолынхоо төлөө тэмцдэг ч дэлхийн ихэнх орон энэ улсыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөггүй.