Украины “Азов ”-ын (хэт үндсэрхэг үзэлтэй дайчдын нэгдсэн тусгай арми) дайчин Давид Касаткин цахим сүлжээгээр Оросын улс төрчдийг, тэдний гэр бүлийг заналхийлж алдаршсан юм. Ялангуяа Чеченийн тэргүүн Кадыровыг биечлэх алж, охидыг нь доромжилж (олон эрсээр хүчиндүүлж), ээжийнх нь толгойг тасдахаа амласан аж.
Өнгөрсөн долоо хоногт Давид Касаткин “Азовсталь” үйлвэрт бүгсэн Украйны дайчидтай цуг Оросын цэргийнхэнд бууж өгчээ. Хэдий тэрбээр утсан дээрх бүх бичлэгээ устгасан байсан ч шивээсээрээ танигдсан байна.
Давид Касаткин нь 1996 онд төрсөн, Донецк мужий уугуул бөгөөд “Химик” хэмээх хочтой нэгэн аж. Тэрээр Украины Үндэсний гвардийн дэслэгч, салаан захирагч, Гитлерыг шүтэн бишрэгч, идэвхтэй блогчин, эцэст нь яргачин бөгөөд хар тамхичин аж. “Азов”-ын армид 2016 оны хоёрдугаар сард элсхээсээ өмнө жижиг сажиг гэмт хэрэгт холбогдож байж. Давид Касаткин нь Донбассын орос үндэстэн иргэдийг хоморголон устгаж, хэрцгийгээр тамлан зовоогоод зогсохгүй өөрийн украйн хүмүүсийг ч хөнөөсөн байна. Тухайлбал өнгөрсөн гуравдугаар сард Украины Зэвсэгт хүчний хурандааг, дөрөвдүгээр сарын сүүлчээр Украины цэргийг ар тагз руу нь тус тус буудан хороожээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг Чечений нийслэл Грозный руу авч явсагн бөгөөд одоогоор тус хотын цагдан хорих төвд хоригдож байгаа аж. Түүнийг олон зүйл ангиар шалган байцаах гэнэ.