Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын, энхийг сахиулах болон хүмүүнлэгийн ажиллагаанд оролцсон алба хаагчдыг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.
Тодруулбал, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга асан, бэлтгэл хурандаа Р.Даваадорж, Сүхбаатарын одонгоор Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Тогоо, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ц.Гандорж, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд, Хяналт, шалгалт, үнэлгээний газрын Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, хурандаа Х.Алтанцоож, зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Д.Энхээ, 065 дугаар ангийн оперативын жижүүр, дэд хурандаа Ц.Идэрбат, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ЗХЖШ-ын Ахмадын хорооны гишүүн, хурандаа Ж.Ванчинсүрэн, ТЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Б.Эрхэмбаяр, Цэргийн гавьяаны одонгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Б.Эрдэнэпил, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын Цэргийн бодлогын хэлтсийн цэрэг-стратегийн дүн шинжилгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Баттүвшин, Сургалт, бэлтгэлийн газрын сургалтын мэргэжилтэн, дэд хурандаа А.Батсүх, зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хөгжимчин Б.Баярбат, Харуул, үйлчилгээний ротын ахлагч, сургагч ахлагч Б.Ганбаяр, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын Төлөвлөлтийн хэлтсийн бодлогын хэрэгжилтийн офицер, дэд хурандаа Э.Батзориг, 189 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Н.Батшагай, 330 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Б.Хишигдалай, 331 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч О.Энхболд, 345 дугаар нэгтгэл, бэлтгэл дэд хурандаа Б.Хулангоо, ШШГЕГ-ын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу, Төв аймаг дахь ШШГГ-ын дарга, хурандаа С.Өлзийбат, хилийн цэргийн 0287 дугаар ангийн Холбоо, мэдээллийн технологийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Баяржавхлан, Хэнтий аймгийн ОБГ-ын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч С.Мөнхсүх, ТЕГ-ын Цэргийн тагнуулын газрын бэлтгэл дэд хурандаа Г.Сугар, Алтан гадас одонгоор Цэргийн төв эмнэлгийн Нүүр, амны сувилахуйн тасгийн сувилагч Ц.Болормаа, БНӨСУ дахь НҮБ-ын төв штабын Аюулгүй байдал, харуул хамгаалалтын асуудал хариуцсан газрын ажилтан Х.Болор, Цэргийн хүндэт медалиар ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн ахлах тогооч, ахлах ахлагч Б.Ганчимэг, Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын Цэргийн дайчилгааны хэлтсийн дайчилгааны нууцын дарга, дэслэгч Б.Ням-Очир, Ажиллагааны удирдлагын газрын орон зайн тандалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Б.Энхбаясгалан, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Х.Бат-Амгалан, Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Д.Баасанхүү, Дорноговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Б.Цэцэгсүрэн, “Соёмбо” редакцын ахлах найруулагч, дэд хурандаа С.Ууганбаяр, ЦДБЭЧ-ын ахлагч, тэргүүн ахлагч Ө.Сэргэлэн, 016 дугаар нэгтгэлийн Мотобуудлагын батальоны тасгийн захирагч, ахлах ахлагч М.Баяр, 150 дугаар ангийн Хувцасны албаны дарга, хошууч Н.Туяа, 232 дугаар ангийн Морьт сумангийн захирагч, ахлах дэслэгч Б.Цолмон, 256 дугаар ангийн Танкийн батальоны ахлагч, ахлах ахлагч Д.Батсүх, 303 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Шатаррагчаа, 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн сургалтын тасгийн цэргийн багийн сургалтын бүлгийн багш, ахмад А.Мягмардорж, ахлах багш, ахмад О.Пүрэвсүрэн, 345 дугаар нэгтгэлийн хүний нөөцийн офицер, хошууч М.Хишгээ, 350 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Т.Сандагдорж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн цэргийн албаны сургалт, бэлэн байдал хариуцсан офицер, дэд хурандаа Е.Берикжан, хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ч.Мягмарсүрэн, 0257 дугаар ангийн жагсаалын дарга, ахлах ахлагч Н.Гантөмөр, 0286 дугаар ангийн харуулын дарга, ахлах ахлагч Т.Даваадэлгэр, нохой хөтлөгч, ахлах ахлагч Л.Даваадорж, 0151 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч П.Одбаясах, 0252 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ж.Ууганбаяр, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын цэргийн алба, захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Э.Ганбат, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Т.Хүдэрчулуун, Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч Т.Баттулга, Баян-Өлгий аймгийн ОБГ-ын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Ганзориг, Увс аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч С.Сүх-Очир, дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлах ахлагч Б.Эрдэнэчулуун, ахлах ахлагч Б.Батсүх, 805 дугаар ангийн Эрүүл мэндийн төвийн дарга, хошууч О.Гантуяа, Харуул, хамгаалалтын салбарын эргүүлчин, ахлах ахлагч Г.Ганбаяр, Дорнод аймгийн Хэрлэн сумын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салааны харуулчин, ахлах ахлагч Б.Хүрэлбаатар, ТЕГ-ын шалган нэвтрүүлэгч, жолооч Б.Отгонбаатар, Н.Одонхүү, Хөдөлмөрийн хүндэт медалиар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Б.Баяржаргал, Мэс заслын тасгийн хагалгааны хэсгийн туслах сувилагч С.Энхчимэг нарыг шагналаа.
Мөн Д.Сүхбаатарын талбайд ёслолын жагсаал болж, Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцон, үг хэлэв. Тэрбээр “Манайх өнөөдөр цэрэг хандивлагч орнуудын дотор энхийг сахиулагчдын тоогоор 24, эмэгтэй энхийг сахиулагчдаараа 17 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улс энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа юм” хэмээн онцолсон.