БНАСАУ баллистик пуужин туршсаны хариуд Өмнөд Солонгос болон АНУ өөрсдийн пуужин харважээ. Энэ тухай “Yonhap” агентлаг Штабын дарга нарын хорооноос иш татан мэдээллээ.
Өмнөд Солонгос “Хёнму-2” пуужин хөөргөсөн бол АНУ “ATACMS” пуужин харвасан байна. Тус агентлагийн мэдээлснээр, холбоотны арми "цаашид өдөөн хатгасан үйлдлээс урьдчилан сэргийлэх", "нэн даруй хариу цохилт өгөх боломжийг харуулах" зорилгоор эл арга хэмжээг авчээ.
Өмнө нь буюу лхагва гарагт БНАСАУ гурван баллистик пуужин харвасан тухай “Yonhap” мэдээлж байсан билээ. Сөүлийн мэдээлснээр гурван пуужингийн нэг нь тив хоорондынх байсан ажээ.