УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэ сард тус байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаврыг батлав. Дараа нь С.Бямбацогт нарын 14 гишүүний санаачилсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Улмаар уг төслийг байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан, гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин, С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.