Хүүхдийн паркийн чөлөөлөгдсөн газрыг хэрхэн тохижуулж, ашиглах маргаан нийгэмд өрнөж буй. Тэгвэл тус газарт барилга, байгууламж нэмж барих бус, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлж, зугаалж алхах цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үзэж буй.
Тиймээс "Үндэсний соёл, амралтын хүрээлэн"- ийн чөлөөлөгдсөн талбайг иргэдэд ээлтэй, нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хүргүүлжээ.