Засгийн газраас өмнө нь 14 яамны Төрийн нарийн бичгийн дарга түр томилгоотойгоор ажиллаж байгааг мэдээлж, улмаар чөлөөлөхөө мэдэгдэж байсан. Төрийн албаны зөвлөлөөс энэ асуудлыг тодрууллаа. Сангийн яам болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар төрийн албаны тусгай шалгалт өгөх ёстой гэнэ. Гэвч тус яамдаас өнөөдрийг хүртэл тусгай шалгалт өгөх захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлээгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, хоёр яамны ТНБД төрийн албаны тусгай шалгалт өгөхөөс зайлсхийж байна. Үүнээс гадна ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга төрийн албаны тусгай шалгалт өгөх учиртай. Тус яамнаас шалгалт өгөх захиалгаа өгсөн гэнэ. Одоогоор шалгалтын тов нь гараагүй байна.
Ташрамд дурдахад, Говь-Алтай аймгийнхан Төрийн албаны тухай хуулийг хамгийн их зөрчдөг гэнэ. Харин Булган аймгийнхан бусдыгаа бодвол хууль журмаа мөрддөг аж.