Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУУ)-ыг Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д элсүүлэх үйл явцыг хурдасгах, зах зээлд нэвтрэх асуудлаар манай улстай хийх хоёр талын яриа хэлэлцээг эцэслэх зорилготой уулзалтыг өнгөрсөн баасан гарагт цахимаар зохион байгуулжээ. Тус улс ДХБ-д гишүүнээр элссэнээр манай хоёр улс нэн тааламжтай үндэсний нөхцөлөөр худалдаа хийх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм. Мөн Төв Азийг чиглэн хөгжүүлж буй манай улсын гадаад бодлогыг тэнцвэртэй байлгах үүднээс тус улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Уулзалтыг манай талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ахалсан. Манай хоёр улс нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг талууд дурдав. Мөн Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшин доогуур байгаа нь хоёр улс далайд гарцгүйн улмаас худалдааны зардал өндөр, зарцуулж буй хугацаа их байгаатай холбоотой гэлээ