Хэдхэн хормын өмнө В.Путин Украин улсруу дайрах тушаал гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл эл шийдвэртэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Робинетт Байден дараах мэдэгдлийг гаргалаа. Тодруубал,
"Украйны Ерөнхийлөгч өнөөдөр ирж, бид дөнгөж сая ярьж дууслаа. Оросын цэргийн хүчний энэ батлагдаагүй, шударга бус халдлагыг би ялласан. Өнөө орой Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүй Байдлын Зөвлөл дээр ОХУ-ыг олон улсын яллагдагчаар татах талаар хэлэлцэнэ.
Украйны Ерөнхийлөгч В.А Зеленский энэ хурлаар В.Путины түрэмгийллийн эсрэг арга хэмжээгээ тодорхой ярьж, Украины ард түмэнтэй хамт зогсохын тулд дэлхийн удирдагчдыг дуудаж өгөөч гэж хүсэв. Маргааш би G7-ийн удирдагчидтай уулзаж, АНУ болон манай холбоотнууд, түншүүд ОХУ-д хүнд хориг тавих арга хэмжээ авах болно. Бид Украин болон Украйны ард түмэнд дэмжлэг, туслалцаа үзүүлсээр байх болно" хэмээв.
Ташрамд дурдахад G7 нь "Их долоо" гэсэн үг бөгөөд Америкийн Нэгдсэн Улс, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Япон гэсэн дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг улсуудаас бүрддэг албан бус бүлэг буюу клуб юм.