ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр ард иргэддээ хандан үг хэлэхдээ Украйнд цэргийн ажиллагаа явуулахаар болсноо албан ёсоор зарлалаа. Мөн Киевийн цэргүүдийг бууж өгөхийг шаардсан байна.
Ройтерс агентлагиас мэдээлснээр Путиныг үг хэлсний дараахан нийслэл Киев хотоос зайдуу дэлбэрэлтийн чимээ сонссон талаар эх сурвалж мэдээлжээ.
Украины зүүн хэсэгт орших Донецк хотод мөн дэлбэрэлт болж, Орос хөрш рүүгээ томоохон халдлага үйлдэх гэж байна гэж АНУ мэдэгджээ.
Reuters