Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаарх "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг өнөөдөр "Туушин" зочид буудалд болж байна. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ үзэл бодлоо илэрхийллээ.
Тэрбээр хэлэхдээ “Банк санхүүгийн байгууллагын хямрал 1990 оноос л эхэлсэн. Өнөөдрийн асуудал гэнэт гарч ирчхээгүй. Одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Занданшатар нар 17 тэрбум төгрөгөөр тухайн үеийн “Шуудан” банкны захирал Чимэдцэрэнтэй хамт казино тоглож, тус банкыг дампууралд хүргэж байсан.
Банк санхүүгийн байгууллагын хямрал 1990 оноос эхэлсэн. Анх удаа 1996 оноос засаг урьж байсан. Би өөрийнхөө намаас эхлээд ярьчихья. Тэр үеийн сэргээн босголтын банкууд улс төрийн оролцоотой дампууруулсан. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлээд У.Хүрэлсүх шүүх танхимд зогсож байсныг санаж байна. Тэр үед хэрэг хэрэгсэхгүй болж хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төр барагдуулж байсан.
Төрийн мөнгө гэж байдаггүй юм. Иргэдийн татварын мөнгө гэж л бий. Эсхүл эх орны газрын хэвлийгээс олборлосон ашигт малтмалаас үүссэн мөнгөнөөс У.Хүрэлсүхийн өрийг төлсөн юм.
Энэ мэтчилэн санхүүгийн хямрал ээлж дараалан эхэлж, “Зоос”, “Анод” тухайн үеийн Засгийн газрын нөхдүүдийн оролцоотойгоор дампуурсан нь үнэн шдээ.
Тухайн үед мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан бизнес эрхлэгчид, хадгаламж зээлийн хоршоо, зээлээ аваад бизнесээ хийж байсан иргэдийг төрийн хяналт шалгалт нэрийн дор Санхүүгийн зохицуулах хорооноос дарамталж байгаад дампууруулсан байдаг. Тэр үеийн хамгийн том хадгаламж зээлийн хоршооны эзэн буюу МАН-ын гишүүн, мөрөөрөө намдаа татвараа төлөөд явж байсан хүн уурандаа намын өрөөнд хүн алсан хэрэг гарч байсан. Энэ бүхний цаана бүгд л төр оролцож ирсэн.
Манай шудрага ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохын тулд хамаарал бүхий УИХ-ын гишүүд, хамаарал бүхий компаниараа ЖДҮ олгосон. Хөгжлийн банкны захирал асан одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Намайг өмнө нь ажил авахад” гэж яриад байх юм. 33 тэрбум төгрөг авчихаад их хуралд ороод сууж байна. А.Сүхбат аварга байна. Өмнө нь Миеэгомбын Энхболд намын дарга байхад нь мандатаа авч их хурлын гишүүн болсон. Миеэгомбын Энхболдын оролцоотойгоор олон газрыг авч зарсан.
Сүүлд нь М.Энхболдын хэрэгцээ дуусахаар нь У. Хүрэлсүхийн дүүгээр зээл авахуулчихаад “Миний дүү болохоор авч болдоггүй юм уу” гээд явж байна. Тэрний аварга бол тусдаа асуудал. Зарчим л ярина. Өнөөдөр яагаад жирийн бид нар бизнес эрхэлж байгаа мөрөөрөө явж байгаа бизнес эрхлэгчид мундаг зузаан төсөл бичээд тэр нь шалгардаггүй юм бэ, их хурлын хамаарал бүхий хамаатан садан үлгэр бичиж өгөөд, ардуур нь яриагаа хийгээд Засгийн Газрыг огцруулах эсэх талаар яриагаа хийгээд Ерөнхий сайд нь дарамтлаад энэ зээлийг олго гэдэг зарчмаар явж ирсэн нь үнэн шдээ” гэв.