УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан, ХЭҮК-ын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс “Эко соёл сан” ТББ-ын тэргүүн Т.Саруул, өмгөөлөгч С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэжээ. Харин хүсэлтээ илэрхийлсэн З.Батбаярыг бүртгэхээс татгалзсан байна. Нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг энэ сарын 17-нд хийх аж.