“Эрхүү-Улаанбаатар” дугуйн олон улсын олон өдрийн уралдааныг 1974-1990 онд 17 удаа зохион байгуулжээ. Тэгвэл ОХУ-аас уг уралдааныг 2023 оноос сэргээх болжээ. Үүний хүрээнд эхний ээлжид уг уралдаанд оролцож байсан ахмад тамирчдын дунд ирэх есдүгээр сарын 11-18-нд дугуйн аялал зохион байгуулахаар шийдвэрлэв. Тус уралдаанд манай тамирчдаас ОУХМ Б.Хаянхярваа гурван удаа түрүүлж, дээд амжилт тогтоож байв.
Ташрамд дуулгахад, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор унадаг дугуйн замын стандартыг шинэчлэхээр болсон байна. Монголд унадаг дугуйн замын стандартыг хамгийн сүүлд 2016 онд баталсан. Улаанбаатар хот одоогоор 80 гаруй км дугуйн замтай. Тэгвэл 2022-2024 онд 98 км явган хүний болон дугуйн зам барихаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн Г.Цэцэг