Монгол, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ сард тохиож буй. Тус ойг тэмдэглэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Беларусь улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Борисевич нар хамтран баталжээ. Үүнд бизнес эрхлэгчдийн уулзалт, соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах, бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах, 30 жилийн ойн нэрэмжит найрамдлын төглийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах зэрэг иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг бүтэн жилийн турш хамтран зохион байгуулахаар тусгасан байна.
Энэ онд хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, хөдөө аж ахуйн болон тээврийн харилцааны хамтарсан хороо, ажлын хэсгийн хуралдаануудыг зохион байгуулах юм.