МХБХ-НЫ ШҮҮГЧИД ОУХБХ-ООС 2022 ОНЫ ҮНЭМЛЭХ ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА.Монголын Хөлбөмбөгийн Холбооны ЕНБД Д.Тэрбаатар, Спортын мастер ахмад хөлбөмбөгчин Р.Бадамдорж болон Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр нар 2022 оны ОУХБХ-ны шүүгчдийг хүлээн авч уулзаж энгэрийн тэмдэг болон үнэмлэхийг гардуулан өгчөө.
2022 оны ОУХБХ-ны шүүгчдээр АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Ариунболд, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах, АХБХ-ны Элит туслах эмэгтэй туслах шүүгч Ө.Батцэцэг, АХБХ-ны Элит футзалын шүүгч Р.Жаргалсайхан нар тэмдгээ авсан бол 2022 оны ОУХБХ-ны болзлыг хангаж байгаа МХБХ-ны “А” ангиллын шүүгч Э.Нямсайхан талбайн шүүгчээр, МХБХ-ны “А” ангиллын шүүгч Г.Сүх-Эрдэнэ, Н.Түвшинжаргал нар туслах шүүгчээр тус нэмэгдсэнээр МХБХ-ны нийт 8 шүүгч ОУХБХ-ны шүүгчийн 2022 оны жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ.
ОУХБХ-ны нийт шүүгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргаж тив дэлхийн олон уралдаан тэмцээнүүдийг шүүн дэнсэлж явуулахыг хүсэн ерөөе.