Токиогийн олимпын наадмыг манай улсын 13 телевиз шууд дамжуулсан. Гэтэл паралимпийг нэг ч телевиз нэвтрүүлээгүй юм. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос Харилцаа холбооны зохицуулах хороонд зөвлөмж хүргүүлжээ. Уг зөвлөмжид “Паралимп нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боломж, чадвар, хүсэл эрмэлзлийг олон нийтэд ойлгуулан таниулах, хүнлэг ёсыг түгээн дэлгэрүүлэх зорилготой чухал арга хэмжээ” хэмээн дурдаад ирэх сард эхлэх өвлийн паралимпийг өргөн нэвтрүүлгийн телевизүүд ямар нэгэн ялгаварлалгүйгээр дамжуулах арга хэмжээ авах нь зүйтэй гэжээ.