Норверги улсын Лиллехаммер хотод пара цанын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-24-нд болов.
Тэмцээний 20 км-ын зайд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор хоёр тамирчин 20 км-ын зайд өрсөлдөхөд Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байрт орлоо.
Тэд үргэлжлүүлэн Швед улсад энэ сарын 24-29-нд болох Дэлхийн цомын тэмцээний гурван зайд уралдах юм. Б.Ганболд нь “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд Ц.Дашдорж дээрх хоёр тэмцээний дүнгээс харгалзан “Бээжин-2022” паралимпын наадамд өрсөлдөх эсэх нь шийдэгдэх аж.