Португалын Алмада хотод энэ сарын 28-нд эхлэх жүдогийн гран при тэмцээнд 46 орны 406 тамирчин өрсөлдөх нь. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Сумъяабазар дөрөвт жагсаж, D хэсгийг тэргүүлэх аж. Манай жүдочид 66 кг-д БНСУ-ын Ан Баул, Молдавын Денис Вэйру, 73 кг-д Тажикистаны Махмадбеков Сомон, 81 кг-д Бельгийн Матиас Касс, Узбекистаны Шарафиддин Болтабоев, ОХУ-ын Алан Кубецов нартай хүч сорино. Эмэгтэйчүүдээс +78 кг-д А.Адъяасүрэн D хэсгийг мөн тэргүүлэх аж. Энэ жинд дэлхийн чансааны IV, V байрт эрэмбэлэгддэг Тунис, Израил улсын шилдэг жүдочид зодоглоно.