Испанийн “Атлетико” багийн довтлогч Л.Суарес энэ улирлыг дуусгаад дахин Англид ирж магадгүй байна. Өдгөө 34 настай уругвай тоглогчид “Астон вилла” баг санал тавьсан тухай сэтгүүлч Ж.Ромеро мэдээлжээ. Тодруулбал, нэгэн цагт “Ливерпуль” багт хамт тоглож байсан, эдүгээ Бирмингемийн багийн “босс” болоод буй С.Жеррард түүнийг урьж байгаа аж.
Л.Суаресийн “Атлетико”-той байгуулсан гэрээ ирэх зургадугаар сарын 30-нд дуусах юм. Тэрбээр энэ улиралд Ла Лигийн 19 тоглолтод оролцохдоо долоон гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгөөд байна.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар