Чехийн Поклюкад хотод Олон улсын биатлоны холбоо (IBU)-ны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 12.5 км-ын зайд Монгол Улсын хоёр тамирчин өрсөлдсөн байна. 95 тамирчин уралдсан энэ зайд спортын мастер Мөнхбатын Должинсүрэн (1+2+0+0) 47 дугаар байрт, Чулуунбатын Бямбасүрэн (0+1+0+1) спортын мастер 73 дугаар байрт оржээ.