“Тэмүүжин" спортын ордонд энэ сарын 14, 15-нд пауэрлифтингийн тэмцээн боллоо.
Тус тэмцээний хэвтээ шахалтын төрөлд “Токио-2020” паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Энхбаярын Содномпилжээ улсын дээд амжилтыг тогтоож, алтан медаль хүртжээ.
Тэрбээр -120 кг-ын жинд цээжнээс 247.5 кг-ыг шахсан бөгөөд энэ амжилт нь тус жингийн дэлхийн дээд амжилт юм.