Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Төрийн тэргүүн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан. Уг хүрээлэнг ардчилсан, шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулж, өчигдөр нээлээ. Нээлтэд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, эрдэмтэн, судлаачид, тэдний бүтээлүүд хөгжил дэвшил, үндэсний эв нэгдлийг хангах бодлогын суурь болж, иргэдэд Үндсэн хуулийн боловсрол олгох, соён гэгээрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Бэлтгэсэн Б.Уран