Монгол, Францын Хөдөө аж ахуйн яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Уг уулзалтаар цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвартай малын удмын сан, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, газар зүйн заалтын бүтээгдэхүүнийг Европын холбоонд бүртгүүлэх чиглэлээр талууд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцов. Мөн хоёр орны хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг холбох, Монголд тэрбум мод тарих санаачилгын хүрээнд жимс, жимсгэнийн мод үржүүлгийн туршлагыг Францаас судлахаар болжээ. Түүнчлэн жил бүрийн аравдугаар сард Францад зохион байгуулдаг мал аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улс хүндэт зочноор оролцох болон хөдөө аж ахуйн инновац, гарааны бизнесийг дэмжих олон улсын санал санаачилгад нэгдэх, сургалт вэбинар зохион байгуулах боломжтойг тодотгов. Энэ оны эхний хагас жилд Франц улс Европын холбооны зөвлөлийг даргалж буйтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас олгож байсан Хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд Европын холбооны дэмжлэгийг хамтран хүсэх, яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулахаар боллоо.
Бэлтгэсэн С.Дулам