Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев "эмчлүүлэх" нэрийдлээр эх орноо орхин явахаар зэхэж байгаа талаар “Telegramm” канал Казахстаны ГХЯ-ны эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Өмнө нь Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тул улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нурсултан Назарбаевыг бүх насаараа хаших ёстой байсан Аюулгүйн зөвлөлийн даргын албан тушаалаас нь огцруулж өөрөө эл албыг толгойлох болсон талаар мэдэгдсэн юм.
“Kaktus Media”-ийн мэдээлж буйгаар Засгийн газрын тусгай онгоц Казахстаны нутаг дэвсгэрт газарджээ.
Мөн Назарбаевын хүргэн Тимур Кулибаевын онгоц аль хэдийн Киргиз рүү нисэж байгаа талаар "Nezigar" мэдээлэв. “Магадгүй эл онгоцонд Назарбаевын гэр бүлийн ихэнх гишүүд байгаа байх" гэж мэдээнд дурдсан байна.