Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас парламентад нэн яаралтай хэлэлцүүлэхээр уржигдар өргөн мэдүүлсэн. Уг төслийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч парламент дахь АН-ын бүлгээс нэг өдрийн завсарлага авлаа. Ингэснээр эл төслийг өнөөдөр хэлэлцэхээр болов. Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэй, УИХ-ын түр хороо үүнтэй холбоотойгоор хаалттай хуралдаж, “Оюутолгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэгтэй ажлын хэсгээс явц байдлынх нь талаар мэдээлэл сонссон билээ.
Бэлтгэсэн У.Наран