УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл санаачилжээ. Дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэврийг нь дахин тогтоолгохын тулд уг төслийг боловсруулсан аж. Ингэснээр тэтгэврийн хэмжээ дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэх гэнэ. 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлж, өндөр настны тэтгэврийг тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн таван жилийн дундаж цалингаар тогтоодог байсныг долоон жил болгон нэмэгдүүлсэн.
Мөн энэ хугацаанд тэтгэврээ тогтоолгосон хүмүүст таван жилээр бодож, зөрүүг нь олгох талаар тусгасан байна. 140 мянга орчим иргэнд 16 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.
Бэлтгэсэн У.Наран