Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул түүний оронд нэр дэвшигчийг тодруулахаар Дээд шүүх горилогчдоос хүсэлтийг нь хүлээн авсан. Уг албанд хоёр иргэн нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлжээ. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө үүрэгт албаа хүлээлгэн өгсөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр, тус зөвлөлийн гишүүн асан В.Оюумаа нар нэрээ дэвшүүлсэн байна. Тэдний хэнийг нь сонгож, УИХ-аар томилуулахаар санал болгохыг шийдэх Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан ирэх даваа гарагт болно.
Бэлтгэсэн У.Наран