Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг томилсноор бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдлээ. Үндсэн хуулийн 49.5-т “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулалт бий. Үүний дагуу нийт шүүгчийн анхдугаар чуулган өнгөрсөн аравдугаар сард болж, шүүгч таван гишүүнийг томилсон юм. Мөн УИХ-аас шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулсан.
Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн даргыг сонгох хүртэл хамгийн ахмад гишүүн болох Д.Зүмбэрэллхамд тамгыг нь хүлээлгэн өгөв.
Бэлтгэсэн У.Наран