УИХ, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын дөрөв дэх удаагийн уулзалт боллоо. Уулзалтыг Монголын талаас УИХ-ын дэд дарга, Монгол, Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга, Хятад, Монголын парламентын бүлгийн дарга Байма Чилинь нар даргалав. “Ковид-19”-ийн улмаас уг уулзалтыг хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд ярилцав. Тухайлбал, Монголын парламентын засаглал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, “Хятадын үндэстний бодлого” сэдвээр БХАТИХ-ын Үндэстний хорооны дэд дарга Данжу Анбан нар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлсэн юм.
Бэлтгэсэн У.Наран