БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2022 онд ерөнхий боловсролын сургуулиудыг стандартын гал тогоотой болгоход төсөвлөсөн 2 тэрбум төгрөгийн талаар тайлбарлалаа. Тодруулбал,
"Хүүхдүүддээ түрээсийн гуанзны хоол идүүлэхгүйн тулд хэрэгтэй 40 тэрбумыг жил жилийн төсөвт заавал тусгуулж явна гэдгээ хэлье. Хэрвээ би төсвийн алдаа гаргасан бол, хүүхдүүдийнхээ эсрэг зүйл хийсэн бол ямар ч асуудалгүй хариуцлага хүлээнэ. Сайдын сандал суудалтай зууралдах гэж би энэ салбарт ирээгүй"
"2022 оны төсөвт тусгасан хүүхдүүдийн хоолны чанарыг сайжруулах ажлыг маань мушгин гуйвуулж худлаа мэдээлэл цацахаа зогсооно уу. ЕБС-ийн Үдийн хоол хөтөлбөр 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд хэрэгжиж байгаа. Улсын хэмжээнд 600 ЕБС-ийн үдийн хоолны чанарыг сайжруулж, стандартын гал тогтоотой болгоход 40 тэрбум төгрөг хэрэгтэй. 2022 оны Улсын төсөвт сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмжид зориулж 2 тэрбум төгрөг тавьсан. Энэ мөнгөөр бид нилээд олон сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Төсөв гэхгүйгээр өөр ч эх үүсвэрээс ч дахиж мөнгө олж тавина. Хүүхдүүддээ түрээсийн гуанзны хоол идүүлэхгүйн тулд хэрэгтэй 40 тэрбумыг жил жилийн төсөвт заавал тусгуулж явна гэдгээ хэлье. Хэрвээ би төсвийн алдаа гаргасан бол, хүүхдүүдийнхээ эсрэг зүйл хийсэн бол ямар ч асуудалгүй хариуцлага хүлээнэ. Сайдын сандал суудалтай зууралдах гэж би энэ салбарт ирээгүй" хэмээн мэдээлжээ.