Эдийн засгийн асуудалтай байгаа энэ үед УИХ-ын гишүүд хөшөө дурсгал барихаар төсөв баталж буй нь иргэдийг бухимдуулж байна. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд төсвийн мөнгөөр хөшөө дурсгал барьдаг асуудлыг зогсоох, сонгуулийг тогтолцоог өөрчлөх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Тодруулбал, тэрбээр
"Богд Зонхава" зэрэг хөшөө дурсгалыг барих боломж манай улсад байхгүй. УИХ-ын гишүүд 30 жил цемент зуурах ажилд төсвийн хөрөнгийг зарцууллаа. УИХ-ын гишүүд 76 тойргоос сонгогдож буй учир, дахин сонгогдохын тулд тойрогтоо их төсөв батлуулахыг хичээдэг. Төсвийн хөрөнгийг хэрэггүй зүйлд зарцуулах нь үүнээс үүдэлтэй. Тиймээс бид Үндсэн хуулийн цэцэд сонгуулийн тогтолцоог өөрчилж өгөхийг хүсэж, хандаж буй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн тал хувь нь тойргыг биш, улсыг төлөөлж нэр дэвших хэрэгтэй. Тэгэж байж УИХ-ын гишүүд хөшөө дурсгал гэх зэрэг хэрэггүй зүйлд биш, хөгжилд нэмэртэй том төслийг санхүүжүүлдэг болно" гэв.