10 жилийн өмнө босогчдын гарт амиа алдсан Ливийн удирдагч Муаммар Каддафийн хоёр дахь хүү Сейф аль-Ислам Каддафи тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ өгсөн тухай орон нутгийн "Аль-Марсад" сонин ням гарагт мэдээлжээ.
Тус сонинд бичснээр Сейф аль-Ислам Каддафи Ливийн баруун өмнөд хэсэгт орших Сабха хотын сонгуулийн дээд комиссын албанд бичиг баримтаа хүргүүлсэн байна.
2020 оны хавар 49 настай Сейф аль-Ислам Каддафигийн төлөөлөгчид удахгүй болох Ливийн ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө нэр дэвшүүлэх бодолтой байгаагаа зарласан юм.
Энэ оны хоёрдугаар сарын эхээр НҮБ-ын идээл дор Женев хотноо болсон Ливийн улс төрийн хэлэлцээрийн форум ирэх арванхоёрдугаар сард болох бүх нийтийн сонгууль хүртэл Ливийн шилжилтийн үеийн гүйцэтгэх засаглалыг сонгосон. Жагсаалтуудын дагуу санал хураалт явуулсны дараа Ерөнхийлөгчийн зөвлөлийн шинэ тэргүүнээр Ливи улсаас Грек улсад суугаа Элчин сайд асан Мухаммед Менфи сонгогджээ.
2011 онд Каддафийн дэглэмийг түлхэн унагасны дараа түүнийг болон түүний төрөл төрөгсөдийг жинхэнэ ангуучилж эхэлсэн юм. Босогчид Каддафи болон түүний хүү Муатасемыг устгасан бол Триполи хотыг бөмбөгдөх үеэр Каддафийн бага хүү Хамис амиа алдсан. Каддафийн өөр нэг хүү, эцгийнхээ хамгийн үнэнч хамтрагчдын нэг Сейф аль-Ислам баригдсан аж. Тэрээр 2017 оны долдугаар сар хүртэл Ливийн шоронд хоригдож байв. Түүнийг Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор сулласан тухай мэдээ гарсны дараа Сеиф аль-Исламыг 2011 онд ОУЦХГ-аас баривчлах тушаал гарчээ.